Грек дампуурлын ирмэгт ирлээ гэв

Грекийн Ерөнхий сайд Георг Папандреу улс орондоо үүсээд байгаа төсөвийн хямралыг дайны цагийн байдалтай зүйрлээд, “Өр бууруулах талаар эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бол манай улс дампуурлын ирмэг дээр ирчихээд байна” гэлээ.
300 тэрбум еврог хүрсэн өрөө багасгахын тулд Грекийн Засгийн газар 12.5 хувь хүрчихээд байгаа төсвийн алдагдлаа 2010 онд 8.7 хувь хүргэхээ амласан. Одоогоор тус улсын төсвийн алдагдал Европийн холбооны орнуудынхаас дөрөв дахин их байгаа юм.  Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Георг Папандреу төсвийн байгууллагын албан хаагчидад олгодог шагналт цалинг хасах, худалдааны татварыг хоёр хувиар нэмэх зэрэг арга хэмжээ авахаар болжээ. Үүний үр дүнд үнэ нь өсөөд удаагүй байгаа бензин, түлшний үнэ дахин өсөх болно гэж эдийн засагчид мэдэгдэв.
Төсвийн асар их алдагдлын улмаас цалин, тэтгэврээ тавьж чадахгүй байгаа Засгийн газар шагналт цалинг хасах гэж байгаа нь бидэнд дайн зарласан хэрэг гэж тус улсын үйлдвэрчний эвлэл мэдэгдсэн. Татварыг нэмснээр үйлдвэрлэл буурч, борлуулалт багасч ингэснээр дараагийн уналтын эх үүсвэр тавигдаж магадгүй байгаа юм.   
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)