Грекийн сайдыг 20 жил хорих боллоо

Авлигын хэрэгт холбогдсон Батлан хамгаалахын сайд асан Акис Тсохатзопулост Грекийн шүүх 20 жил хорих ял өгөв. Хээл хахуулийн чанартай авсан мөнгөө угааснаа тэрбээр хүлээжээ. Тсохатзопулос 55 сая евро авсан аж. Сайд асан 1996-2011 онд хуягт танк, усан доогуур явдаг завь, зенит-пуужингийн цогцолбор авах зөвшөөрөл бусдад олгосныхоо төлөө шагналын журмаар мөнгө авдаг байжээ.

Уг хэрэгт сайд аснаас гадна 16 хүн буруутай болох нь тогтоогдсоны дотор түүний гэргий, охин хоёр нь орж 12 жилийн ял авчээ. Бас түрүүчийн гэргий, үеэл эмэгтэй дүү нар нь ч холбогдож тус бүр зургаан жил шоронд хоригдохоор болсон байна. Түүнчлэн нягтлан бодогч, өмгөөлөгч, Батлан хамгаалах яамны зэвсгийн газрын дарга нар буруутай байсан аж.

Мөн гэмт бүлэглэлийн мөнгө угаахдаа хамтран ажиллаж байсан компанийн холбогдох хүм үүс бас хэрэгт оржээ. Тсохатзопулос 178 сая еврогийн банкны хадгаламжтай байсан нь илэрсэн аж. Сайд асан одоо 73 настай бөг өөд түүнийг хоёр жил шоронд суулгаад суллах төлөвтэй байгаа юм байна. Тэрбээр одоо татварын хуурамч баримт бичиг бүрд үүлсний төлөө хүлээсэн найман жилийн ялаа эдэлж буй гэнэ. Энэ хэргийн учир 520 мянган еврогоор торгуулж, гэргийнх нь нэг сая орчим еврогийн үнэтэй байрыг хурааж авчээ. Германы усан доогуур явдаг завийг худалдахдаа хахууль авсан хэмээн сэжиглэж Тсохатзопулосыг 2012 оны дөрөвдүгээр сард баривчилсан юм.

Тсохатзопулос 1996-2001 онд сайдын албыг хашиж, Бүх Грекийн социалист хөдөлгөөн намаас 26 жилийн туршид депутатаар сонгогдож байсан, тус намыг үндэслэгчдийн нэгд тооцогддог аж. Түүнчлэн Грекийн Ерөнхий сайд агсан Андреас Папандреугийн ойрын холбоотон хүмүүсийн нэг байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)