Гоё сайхны өнцгөөс

 “Энэ дэлхийн олон янзын өнгө, оршин буй хэлбэр байршил дундаас онцгойрон гялалзаж, хөхрөн униартах дэндүү сайхан, дахин давтагдашгүй гоёмсог Монгол эх орон, дэлхийн зургаан тэрбум гаруй хүнээс хийморь, цог золбоогоороо ялгарсан монголчуудаа өөрийн бүтээлд яруу сайхны өнцгөөс тусгахыг зорилоо” гэж “Монгол эх орон” номыг “эх барьсан” соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Галбадрахын Раднаабазар гуай ярилаа.

Эх орныхоо сайхан уул, ус, гол мөрөн, дурсгалт газрууд, хот суурин, аж үйлдвэр, монголчуудын ахуй амьдрал, түүх шастир, дуу хуур, урлаг соёл, биеийн тамир спортын алдар цуутнууд гэсэн төрлөөр нийтдээ 820 орчим ховор нандин гэрэл болон гар зургийг өндөр технологийн аргаар металл ялтсан дээр өнгөтөөр хэвлэсэн уг номд нэн ховор марк, мөнгөн дэвсгэртүүдийг оруулжээ.

Туурга тусгаар улсынхаа хөгжил цэцэглэл, бүтээн байгуулалт, үүнийг босгосон баатарлаг хүмүүсийн гавьяаг бага боловч харуулахыг зорьсон эл номыг монгол, англи хэлээр хэвлэсэн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)