"Гоо марал" наадам энэ жил болно

Урлаг соёлын шилдгийг шалгаруулдаг "Гоо марал" наадам олон жил завсарласны эцэст энэ жил болох гэж байна. Уг наадам драмын шилдэг бүтээл, дуурийн шилдэг бүтээл, шилдэг сонгодог бүжиг, шилдэг уран зураг, утга зохиолын шилдэг бүтээл, киноны шилдэг бүтээл, радиогийн шилдэг бүтээл, телевизийн шилдэг бүтээл, хөгжмийн шилдэг бүтээл гэсэн номинацтай. Одоогоос есөн жилийн өмнө тодруулж байсан анхны "Гоо марал"-ын эздээр Драмын театрын ерөнхий найруулагч Ч.Найдандорж, сэтгүүлч Г.Золжаргал нар шалгарч байсан билээ.

"Гоо марал-2010" наадмыг МҮОНРТ, "Боролдой" студи, "Жи-энтертайнмент" студи хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 22-нд тэргүүн дээд шагналын эздээ тодруулах гэж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)