"Гоонь эрчүүдийн хуушуур"-ын үйл ажиллагааг сэргээжээ

Энэ сарын 13-нд Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн ойролцоо үйл ажиллагаа явуулж байсан “Гоонь эрчүүдийн хуушуур” зоогийн газрын үйл ажиллагааг НМХГ-аас зогсоосон билээ. Уг мэдээлэл цацагдсаны дараа иргэд олон нийтийн зүгээс дээрх шийдвэрийг эсэргүүцэж цахим орчинд байр сууриа хүчтэй илэрхийлсэн юм. Тэгвэл өнөөдрөөс "Гоонь эрчүүдийн хуушуур" хоолны газар үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлжээ.

Эргэн сануулахад, тус хоолны газар нь холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан учир ийм шийдвэр гарсан гэж НМХГ-аас мэдэгдсэн. Тодруулбал, "тухайн иргэд орон сууцны зориулалттай байранд, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан тул үйл ажиллагааг нь зогсоосон" гэж тайлбарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)