Гондурасын тэргүүн хатагтай асан 58 жилийн хорих ялаар шийтгүүлжээ

Гондурасын дээд шүүх тус улсын тэргүүн хатагтай асан Роса Элен Бонильод 58 жилийн хорих ял оноосон тухай Reuters агентлаг  мэдээлжээ.  “Тэргүүн хатагтай асан Роса Элена Бонилла хөрөнгө мөнгө завшсан, залилан хийсэн хэргээр 58 жилийн хорих ял сонслоо” гэж Гондурасын дээд шүүхийн төлөөлөгч Карлос Сильвагийн үгийг  тус агентлаг иш татжээ. 52 настай Бониллагийн өмгөөлөгч түүний  буруугүй бөгөөд давж заалдах шатны дээд шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн наймдугаар сарын 20-нд  Гондурасын анхан шатны шүүх Роса  Бониллаг  "залилангийн найман хэрэгт,  мөн гурван удаагийн эд хөрөнгийг завшсан хэрэгт буруутгаж" дээд хэмжээ нь 87 жилийн хорих ял оноосон байжээ. Тэргүүн хатагтай асаныг өнгөрсөн оны сүүлээр саатуулсан аж. Түүний нөхөр Лобо Бонилла Гондурасыг 2010-2014 оны хооронд удидаж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)