Гол, мөрний ус үерийн аюултай түвшнийг давжээ

Монгол орны ихэнх гол, мөрний усны түвшин ихэссэнийг онцгой байдал, цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлэв. Өчигдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэгт усны түвшин олон жилийн дунджаас 20-100 см-ээр даван, үерлэжээ. Мөн Хэрлэн голын эх, Увс нуурын сав газар дахь Хархираа, Түргэн, Хариг, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг гол үерийн аюултай түвшнээс 5-15 см-ээр давсан аж. Иймд дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй айлууд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа иргэд үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулав. Аль аль гол, мөрөн үерийн түвшнээс давсныг зурагт үзүүллээ.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)