Голын усанд боогдсон 13 иргэнийг аварчээ

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн төвийн Туул голын гарманд автомашин голын усанд суусан иргэд гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын албаныхан өчигдөр буюу 2020.08.02-ны 21:18 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн 28 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 22:30 цагт очиход Баянгол дүүргийн дүүргийн иргэн Г-ийн ГАЗ-66 загварын автомашин голд сууж 13 иргэн гарах боломжгүй байсныг аврах завьтай 1:22 цаг ажиллан эсэн мэнд гаргасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)