Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутаг болохыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор хүлээн зөвшөөрлөө

Даваа гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эзэмшлийн маргаантай байдаг  Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутаг гэдгийг хүлээн зөвшөөрөх тунхаг бичигт гарын үсэг зуржээ. Ингэхдээ тэрбээр “Уг шийдвэрийг хэдэн арван жилийн өмнөгаргах ёстой байсан” хэмээн мэдэгджээ. Трамп АНУ олон жилийн өмнө уг шийдвэрийг гаргах ёстой байсан гэж мэдэгджээ.Цагаан ордонд болсон гарын үсэг зурах ёслолд Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху оролцсон байна. Тэрээр уг арга хэмжээг  хоёр улсын харилцааг “улам бүр хүчирхэгжиж байгаа”-г харуулсан явдал боллоо хэмээн үнэлжээ. Голланы өндөрлөгийг  Израиль ч Сири ч өөрийнхөө газар нутаг хэмээн үздэг бөгөөд 1967 онд Израйлийн арми  зургаан өдөр үргэлжилсэн дайны төгсгөлд Сири улсаас булаан авчээ. АНУ-ын уг алхамыг дэлхийн олон улс орон эсэргүүцэж байгаа аж. Өчгдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Джаррик “НҮБ Голаны өндөрлөгийг Израилийн эзэмшил гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)