Говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх зорилготой арга хэмжээ зохион байгуулагдана

Говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, сарлаг үхрийн тоо толгойг нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, уналга эдэлгээнд сургах, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчилах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго дор “Сайханы сарлаг-2019” арга хэмжээг зохион байгуулах аж. Тус арга хэмжээ 2019 оны тавдугаар сарын 25-ны өдөр буюу баасан гарагт Ханхонгор сумын нутаг Говь гурван сайхан уулын "Ёлын ам"-нд болох юм байна.

Энэ үеэр:

  1. Сарлагийн тоо толгойг тоолох бүртгэх, сарлаг бүрт урамшуулал олгох
  2. Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах
  3. Сарлаг үхэр болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  4. Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлаг самнах
  5. Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах
  6. Сарлагийн уралдаан, сарлаг булгиулах
  7. Сарлагийн баярт оролцогчдыг хамруулан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнийг сум бүр зохион байгуулна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)