“Говь” компанийн хувьцааг хуваалаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо. Энэ үеэр холбогдох хууль, журмын дагуу тогтоол гаргаж, “Говь” компанийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 7 801 125 ширхэг хувьцааг 100 хуваахаар шийдвэрлэв. 

Өөрөөр хэлбэл, нэг бүр нь нэг төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 780 112 500 ширхэг энгийн хувьцаа болгон хуваалаа. Ингэснээр хувьцааны хөрвөх чадвар, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх, компанийн зах зээлийн үнэлгээг өсгөх, хувьцааны төвлөрлийг бууруулах ач холбогдолтой аж.

Хувьцаа хуваах үйл ажиллагааг ажлын 10 хоногийн дотор багтаан гүйцэтгэхийг Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд үүрэг болгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)