Говь-Алтай руу ниссэн зорчигчийн тоо 60 хувиар өсжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, дэд сайд Л.Халтар нар орон нутгийн хатуу хучилттай зурвастай нисэх буудлуудад шаардлагатай техникийг өнгөрсөн баасан гарагт хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвансайхан, Говь-Алтайн Алтай, Завханы Доной, Дорнодын Чойбалсан зэрэг нисэх буудалд аэродром арчлалт, цэвэрлэгээний “МАЗ-490 843” маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн байна. Уг техник нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх аж. Дээрх аймгууд руу дотоодын агаарын тээвэрлэгч “Хүннү эйр”, “Аэро Монголиа” компани нислэг гүйцэтгэдэг. Говь-Алтай аймаг руу тээвэрлэсэн зорчигчийн тоо өнгөрсөн онд 60 хувь, Өмнөговийнх гурав дахин өссөн үзүүлэлт гарчээ.

Дээрх яам Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Хэнтийн Дадал, Ховдын Булган, Говь-Алтайн Алтай зэрэг алслагдсан сумд руу жижиг оврын онгоцыг онцгой байдал, түргэн тусламжийн зориулалтаар нисгэхээр төлөвлөсөн байна.

Бэлтгэсэн: Т.Бат 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)