Говь-Алтай аймагт 4.9 магнитудын газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Хөх хасганы дух” гэдэг газарт  энэ сарын 25-ны өдрийн 10.22 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Уг газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т оршдог юм байна.  Газар хөдлөлт нутгийн иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохирол байхгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)