Говь-Алтай аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн “Ямаан-Ус” гэдэг газар 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 11:14 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Жаргалан сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч учирсан хохиролгүй гэж мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)