Говь-Алтайчууд шөнийн нислэгтэй боллоо

"Аэро Монголиа" ХХК-ийн Embraer 145 агаарын хөлөг Говь-Алтайн иргэдийн 20 жил хүлээсэн шөнийн нислэгийг үйлджээ.

Говь-Алтай аймаг дахь "Алтай" нисэх буудлын аэродром нь шөнийн гэрэл суултын системээ бүрэн ашиглалтад оруулжээ. Ингэснээр "В" "С" ангиллын агаарын хөлгийг цаг агаарын хүнд нөхцөлд болон шөнийн цагаар хүлээн авах боломжтой боллоо. Мөн шөнийн цагаар нислэг үйлддэг болсноор зорчигчдын тоог нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)