“Говийн гайхамшигт зургаа”-г цахимаар сурталчилна

Хавтгай, мазаалай, тахь, хулан, бөхөн, хар сүүлтийн амьдрах орчны экосистемийг хамгаалах зорилготой “Говийн гайхамшигт зургаа” аяныг байгаль хамгаалах байгууллагууд хамтран дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй. Төслийнхөн “Great gobi six” уриалгыг дэлхийд брэнд болгохыг зорьж, талуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтыг жил бүр зохиодог. Тав дахь удаагийн уулзалт, хэлэлцүүлэг ирэх арваннэгдүгээр сард болно. Үүнийг угтаад “Говийн гайхамшигт зургаа”-г олон нийтэд таниулан, сурталчлах цахим аяныг нэг сарын хугацаанд өрнүүлэх санаачилга гаргажээ. Энэ хүрээнд танин мэдэхүйн баримтат нэвтрүүлэг, богино хэмжээний кино, дүрс бичлэг, зурган мэдээллийг цахим сүлжээнд түгээх юм байна.

Бэлтгэсэн: Ж.Мишээл 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)