Г.Нямдоржийн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

“Мунзуй” хочит Г.Нямдорж өнгөрсөн оны тавдугаар сард бусдыг дарамталж, мөнгө нэхсэн учир ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн түүнийг баривчилсан. Тэрбээр Баянгол дүүргийн нутаг дахь “Рийч хилл” зочид буудалд үйлдэл дээрээ баригдсан хэмээн мэдээлж байсан.

Хэдийгээр түүнийг цагдан хорьсон ч шүүх батлан даалтад гаргасан үед Г.Нямдорж ОХУ руу оргохоор завдсан. Түүнийг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэргээр шалгаад, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, “Хавтаст хэргийн бүрдэл дутуу” гэх шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Түүнийг хорьж, шалгах шийдвэр хэвээрээ байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)