Г.Нандинзаяа өнөөдөр цэц сорино

"Рио-2016" олимпийн наадмын буудлагын урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгал манай цагаар өнөө орой 20:30 цагаас эхэлнэ. Тус төрөлд манай тамирчин Г.Нандинзаяа цэц мэргэнээ сорих юм. Тус дасгалд 37 орны 51 тамирчин өрсөлдөх аж. Үүний дотор олимп, дэлхийн аварга БНХАУ-ын Ду Ли, өмнөх олимпод энэ төрөлд аваргалсан дэлхийн рекордыг эзэмшигч БНХАУ-ын И Сылин нар байгаа юм. Урьдчилсан шатанд хамгийн өндөр оноо авсан найман буудагч шувтаргын шатанд өрсөлдөх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)