Г.Мэнд-Ооёо Дэлхийн урлаг, соёлын академийн дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдов

Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрөөр төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор энгэрээ мялаасан соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо Дэлхийн урлаг, соёлын академийн дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ. Саяхан Тайваньд болж өндөрлөсөн Дэлхийн яруу найргийн ээлжит их хурлаар тус академийн тэргүүнүүдийг сонгох сонгууль болсон бөгөөд төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар дэд ерөнхийлөгчийн хүндтэй албанд түүнийг дахин улираан сонгосон байна. Дашрамд сонирхуулахад, манайхаас уг хуралд 15 яруу найрагч оролцож, А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх нар шагнал хүртсэн билээ.    


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)