Гиннест бүртгүүлсэн сексийн содон амжилтууд

Дэлхий дээр болж буй гайхалтай, содон амжилтыг бүртгэдэг Гиннесийн номд бүртгэгдсэн сексийн талаарх сонирхолтой найман баримтыг дэлгэе.

1. 222 удаа дур тавьсан нь

Тийм ээ, та зөв уншсан. 2009 онд Дани улсад болсон секс тоглоомны үдэшлэг дээр нэгэн эмэгтэй 222 удаа дур тавьж, албан бус дэлхийн дээд амжилт тогтоожээ. Хэдийгээр гиннесийн номд бүртгүүлж чадаагүй ч гайхмаар амжилтын нэг мөн юм. 

2. 24 цагийн турш 919 хамтрагч

Эмэгтэй хүн амьдралынхаа турш дунджаар дөрвөн сексийн хамтрагчтай байдаг. Тэгвэл порно од Лиса Спаркс 24 цагийн дотор хамгийн олон сексийн хамтрагчтай байсан бүсгүй. Тэрбээр 2004 оны аравдугаар сарын 16-нд 919 эртэй учирсан байна. Хамгийн гайхалтай нь тэр 12 цагийн дотор ийм олон эрчүүдийг "жаргаасан" гэнэ.

3. 500 хос

Японд нэг дор 500 хос "загас наадуулж" рекорд тогтоосон аж. Энэ түүхэн үйл явдлыг DVD болгож бичиж авсан бөгөөд Наран улсад 40 орчим ам.доллароор зарагддаг аж.

4. 355 мянган хүнтэй унтсан ихрүүд

Эмэгтэйчүүд биеэ худалдахыг зөвшөөрдөг Амстердам хотын хамгийн хөгшин биеэ үнэлэгчид нь Луси ба Мартин Фоккенс нар. Тэд 2013 онд 70 насандаа "зодог тайлахдаа" 355 мянган эрийн өврийг дулаацуулсан байна.

5. Хамгийн удаан үргэлжилдэг дур тавилт 

Эмэгтэйчүүдээс нэг дур тавихдаа 43 секунд таашаал авдаг хүн бий. Тэгвэл нэг өдөрт 100 удаа дур тавьдаг бүсгүй ч бүртгэгдсэн удаатай.

6. 69 хүүхдийн ээж

69 тооны талаар ярилцая. ОХУ-ын Валентина Вассилева хэмээх бүсгүй 69 хүүхэд төрүүлсэн нэгэн. Тодруулбал, 16 ихэр, долоо нь гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн юм.

7. Энэ эмэгтэй дэлхийн хамгийн хөгшин биеэ үнэлэгч

Дэлхийн хамгийн ахмад биеэ үнэлэгч 86 настай. Түүнийг нэг цаг хөлслөхөд багагүй мөнгө төлдөг бөгөөд цагийн үнэ нь 350 "ногоон" юм.

8. Хамгийн том хөхтэй хүүхэн 

 

АНУ-ын иргэн Анни Хоукинс Тюрнер дэлхийн хамгийн том хөхтэй гэдгээрээ алдаршсан. Түүний хөхний тойрог нь 109.22 см хүрдэг бол цээжний тойрог нь 177.8 см. Тэрбээр 52L размерийн хөхөвч зүүдэг цорын ганц эмэгтэй юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)