Герман хэлний анхан шатны сургалт төлбөргүй болно

Герман хэлний “Холун” сургалтын төв үнэ төлбөргүй сургалт зохион байгуулах гэж байна. 14 хоногийн эрчимжүүлсэн сургалт “Сэрүүлэг” дээд сургуулийн байранд болох аж.

Заах арга барилаа иргэдэд таниулах зорилготой сургалтын төгсгөлд суралцагчдаас шалгалт авч, дараагийн шатны сургалтад хямдралтай суралцах боломж олгох гэнэ.

Төлбөргүй сургалт цаашид англи болон орос хэлний хичээлийг ч эрчимжүүлсэн хэлбэрээр заах гэнэ. Бүртгэлийг “Сэрүүлэг” дээд сургуулийн байранд хийх бөгөөд бүртгэлийн хураамж 10.000 төгрөг юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)