Герман улс нүүрснээс татгалзах ажлыг эхлүүлэв


Хэдэн сарын турш хэлэлцсэний эцэст Германы Засгийн газар 1-р сарын 29-нд байгаль орчинд хортой нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг 2038 он хүртэл аажмаар хаах төлөвлөгөөний төслийг баталжээ. Энэ тухай DRA агентлаг мэдээлэв. Засгийн газрын төлөвлөгөөний дагуу бор нүүрс хэрэглэдэг цахилгаан станцуудын ажилчид, түүнчлэн түүнийг олборлож буй уурхайчид аж ахуйн нэгжүүд хаагдсаны дараа нийт 4.35 тэрбум еврогийн нөхөн төлбөр олгох аж. Түүнчлэн чулуун нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч, аж үйлдвэрийн нэгжүүд ирэх жилүүдэд болзошгүй алдагдлын нөхөн төлбөрийг нэхэмжилж буйгаа мэдэгдэхийг санал болгосон байна. Үүний зэрэгцээ байгаль орчны хамгаалагчид тус хүүлийг эсэргүүцэн Лхагва гарагт /2020.01.29 / Канцлерийн Тамгын газрын гадаа жагсжээ. Тэдний үзэж байгаагаар нүүрсний эрчим хүчний эх үүсвэрийг хаах үйл явц хэтэрхий удаашралтай байгаа аж. Салхины болон нарны эрчим хүчийг улс орондоо нэвтрүүлэх ажлыг хурдасгах асуудал тус улсын засгийн газарт хэдийнээ хэлцэгдээд эхэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)