Герман улсын шүдний 26 эмч нийт 8494 хүнд үйлчилгээ үзүүллээ

2018 оны долдугаар сарын 16-28-ны хооронд Герман улсын “Хил хязгааргүй шүдний эмч нарын нийгэмлэг” төрийн бус байгууллагын 26 эмч  Монгол улс, Сэлэнгэ аймагт 14 хоног ажиллалаа.

Тус аймгийн Хүдэр, Жавхлант, Алтанбулаг, Шаамар, Сүхбаатар, Мандал, Сайхан сум, Дулаанхаан, Түнхэл, Номгон тосгонд тус тус ажиллаж, 8494 иргэнд шүд, амны хөндийн анхан шатны тусламж, эмчилгээ, зөвлөгөөг хүргэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)