Герман улстай хийсэн гэрээний хугацааг сунгалаа

ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс МХЕГ-т хэрэгжүүлж байгаа төслийн “Уул уурхайн хяналтын мэдээллийн системийг тогтворжуулах шат”-ны гэрээний хугацааг сунгалаа. Энэхүү хугацаа сунгах гэрээнд МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж, төслийн зохицуулагч асан Текла Абел нар өнөөдөр гарын үсэг зурсан юм.  Уг гэрээ нь “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн үргэлжлэл ажээ.

Уулзалтын үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Юуны өмнө тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Герман улсын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, энэ түвшинд ажиллах боломж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Өмнөх төслүүд үр өгөөжтэй байсан шигээ цаашид ч  хэрэгжүүлэх бичил төслүүд ч амжилттай хэрэгжиж дуусна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)