Герман улсад суралцах оюутнуудын дансандаа байршуулах мөнгөний хэмжээ нэмэгдлээ

Герман улсад их, дээд сургуульд суралцахад амьжиргааны баталгааны хэмжээ нэмэгдэх тухай тус улсын яамнаас мэдээлж байна.

2019.09.01-ний өдрөөс эхлэн Герман Улс дахь амьжиргааны баталгаат хэмжээ нэг сарын 853 евро буюу нэг жилд 10.236 евро болон нэмэгдэнэ. Амьжиргааны баталгааны хэмжээг ийнхүү нэмж буй нь 2019.09.01-ний өдрөөс эхлэн мэдүүлэх бүх визийн мэдүүлэгт хамаарна. Үүний дагуу хязгаарлагдмал эрхтэй дансан дахь амьжиргааны баталгааны мөнгөний хэмжээ 2019.09.01-ний өдрөөс эхлэн энэ шинэчлэгдсэн хэмжээнд хүрсэн байх ёстой болно. 2019.09.01-ний өдөр хүртэлх шилжилтийн хугацаанд амьжиргааны баталгаа өмнөхийн адил нэг сарын 720 евро хэвээр байна.

ЧУХАЛ ЗҮЙЛ: Цааш залгуулаад Герман дахь Гадаадын иргэдийн асуудал эрхлэх газраас оршин суух зөвшөөрөл олгоход нэг сарын амьжиргааны баталгаа нь шинэчлэн тогтоосон хэмжээнд буюу нэг сарын 853 евро хүрч буйг нотлох шаардлагатай. Ингээгүй тохиолдолд оршин суух зөвшөөрөл олгохгүй буюу улмаар их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болох юм.

Иймд Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яам амьжиргааны баталгаа шинэчлэгдсэн хэмжээгээр нэг сарын 853 евро болсныг одооноос эхлэн анхаарах буюу мөрдөхийг зөвлөж байна.

90-ээс дээш хоногоор оршин суух үндэсний виз мэдүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Элчин сайдын яамны цахим хуудсанд доорх холбоосоор унших боломжтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)