Германы шигшээгийн тоглогчид ДАШТ-ий үеэр төмс, канакегаараа дуудалцан муудалцжээ

2014 онд дэлхийн аварга болж байсан Германы хөлбөмбөгийн шигшээ баг 2018 оны ДАШТ-д хэсгээсээ шалгарч чадалгүй бөөн шүүмжлэлд өртсөн билээ. Дээрх асуудлаас үүдэн турк гаралтай хагас хамгаалагч Месут Озил нь шигшээ багаасаа зодог тайлсан. Тэгвэл Bild сэтгүүл нэгэн дуулиантай мэдээлэл түгээлээ. Тус сэтгүүлийн баталж байгаагаар 2018 оны ДАШТ-ий үеэр Германы шигшээ багийн тоглогчид гарал үүслээрээ хоёр хуваагдан муудалсан байна. Тухайлбал, Германы суугуул иргэд болох Жером Боатенг, Месут Озил, Илкай Гюндоган нарын хөлбөмбөгчид нэг тал болон нөгөөдүүлээ “төмс” хэмээн хочилж байсан бол уугуул иргэд болох Томаса Мюллер, Матса Хуммельс тэргүүтнүүд тэднийг “канаке” гэж дуун хариу барьж байжээ. “Төмс” гэдэг нь туркүүд германчуудыг элэглэн нэрлэдэг хоч бол  “канаке” нь германчууд гадныхныг шоглодог нэршил аж. Довтлогч Сандро Вагнерыг шигшээд дуудсанд “Төмснүүд” дургүй байсан бол Лерой Санег авч яваагүйд “канакенууд”-ын сэтгэл гонсгор байсан гэнэ.  

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)