Германы сайт оросуудыг "мартсан уу"

Германы Bild сонины албан ёсны вэб сайт bild.de-д олимпийн наадмын эхний өдрийн дүнг танилцуулахдаа дүнгийн жагсаалтаас ОХУ-ын баг тамирчдын авсан медалийг хасаж нийтлэсэн нь олны анхаарлаас ангид байж чадсангүй. Хойд хөршийн цөөнгүй хэвлэл болон олон нийтийн сүлжээгээр үүнийг санаатай үйлдэл хэмээн шуугиж байна. Ингээд интернэт дэх зарим нэгэн сэтгэгдлээс толилуулъя.

  • Олон улсын олимпийн хорооны шийдвэрийг Bild  хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу, эсвэл албаар ингэв үү?
  • Яагаад? Барууны бүх тамирчид цэвэрхэн, харин оросууд л допинг хэрэглэдэг гэж үү?
  • Утгагүй үйлдэл. Германы спорт сэргээштэй холбогдож байсныг хүн бүхэн мэднэ. Жишээлбэл Фрайбургийн их сургуулийг дурдаж болно. Америкчууд ч гэсэн хориотой эм бэлдмэл хэрэглэдгээрээ алдартай шүү дээ. Дугуйн спортын домог гэгдэж байсан Лэнс Армстронг яаж булайгаа чирлээ дээ.


 


 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)