Германчууд эсэргүүцэл илэрхийлжээ

ХБНГУ атомын цахилгаан станцуудынхаа хог хаягдлыг тээвэрлэхдээ Горбелен хотоор дамжин өнгөрдөг. Энэ удаад 123 тонн цацраг идэвхт бодисын тээвэрлэлтийг тус хотын мянга мянган иргэн эсэргүүцэн, жагсаал зохион байгуулжээ. Франц улстай хиллэдэг энэ хотын оршин суугчид хог хаягдлаас ялгарч буй хий хүний эрүүл мэндэд хортой нөлөөлдөг тухай бичсэн лоозон барин жагсаж, зарим нь төмөр зам руу чулуу шидэж байсан аж. Эсэргүүцлийн хөдөлгөөнд 10 гаруй мянган хүн оролцсон бөгөөд ойр орчмын хотуудаас дахин 30 мянган хүн нэгдэхээ мэдэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)