Германд 1450 нислэг өөрчлөхөд хүрч 200 орчим зорчигч хүнд байдалд ороод байна

Германы агаарын тээврийн Lufthansa компанийн Airbus 320 и Boeing 737s онгоцны нисгэгчид хоёр өдрийн хугацаагаар ажил хаясантай Vereinigung Cockpit-ийн нисгэгчид нийллээ хэмээн тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдлээ.

Нисгэгчид тэтгэвэрт гарах насыг наашлуулах гэж тэмцэж байгаа бөгөөд жил хаялт орон нутгийн цагаар даваа гарагийн  11,00 цагаас эхэлж мягмар гарагийн 21,59 цаг хүртэл үргэлжлэх юм байна Нисгэгчдийн тэтгэвэрт гарах нас өмнө нь 55 байгаад  60 нас хүртлээ шилжилтийн үеийн цалинтай ажиллаж болдог байжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд нисгэгчид долоон удаа ажил хаян тэмцэж байгаа болов чудирдлагатайгаа зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа юм.
Ингэснээр германы агаарын тээврийн энэ компани 1450 нислэгээ өөрчлөхөд хүрч 200 орчим зорчигчоо хүнд байдалд оруулахад хүрээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)