Германд еврей сүм рүү дайрч хоёр хүний амийг хороосон хэрэг гарав


Өчигдөр /2019.10.09/ Германы Галле хотод еврей сүмийн гадна үл мэдэгдэх этгээд хүмүүс рүү автомат буугаар буудаж, хоёр ч хүний аминд хүрсэн хэрэг гарав. Эл өдөр еврей шашны хамгийн чухал баярын нэг Йом-Киппур буюу Шүүлтийн өдөр болж, мөргөлчид олноор сүмд ирдэг үеэр ийм хэрэг гарсан байна. Сүм рүү нэвтрэх гээд чадаагүй алуурчин сүмийн хаалга руу буудаж, ойр орчимд явсан хоёр хүнийг бууджээ. Дайралт үлдсэн этгээд нь Саксон-Анхальт мужийн иргэн 27 настай Стефан В. гэгч герман хүн бөгөөд халдлагыг ганцаараа үлйдсэн нь тогтоогджээ. Тэрбээр өөрийн халдлагыг видео тоглоомын онлайн сүлжээгээр шууд дамжуулсан байна. Хэрэг явдлын дараа Германы канцлерь Ангела Меркель нийслэл Берлин хотын хамгийн том еврей сүмд зочилж, хохирогсдын дурсгалыг хүндэтгэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)