Гашуунсухайт боомтоор БНХАУ руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

Гашуунсухайт боомтоор БНХАУ руу зорчих шинэ чиглэл нээгдлээ. Тухайлбал, Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн уулзалтаар хэлэлцэн тохирсны дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг энэ сарын 14-нөөс эхлүүлэхээр боллоо.

Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэх гэнэ.

Цагийн хуваарь:

  • Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
  • БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.
  • Тээвэрлэлтийн зай: 275км
  • Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут

Хөдлөх цэг:

  • Монголын талаас: Өмнөговь аймгийн Ханбогд сум
  • Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)