Гарал үүслийн гэрчилгээгүй ДАЛАЙН бүтээгдэхүүн импортлохыг завджээ

Хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний бүтээгдэхүүн импортлохыг завджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 10-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохоор завдсан зөрчлийг хилийн Мэргэжлийн хяналтын албанаас илрүүллээ. Тухайлбал, экспортлогч орны хорио цээрийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй сам хорхой 16 кг, хясааны мах 4 кг, амталж дарсан дун 4 кг, амталсан хавч 18 кг, хясаа 18 кг, наймаалжны мах 20 кг, загасны нурууны цул мах 20 кг, хөлдүү загас 18 кг, хөрстэй цэцэг 176 ширхэг бараа бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, хураан авч устгалд оруулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)