Гараа угаадаггүй эмч, тогооч гэж нэгээхэн ч бүү байгаасай

Нэг танил маань гараа угаалгүй хоол хийж байгаа Хятад тогоочийн бичлэгийг үзсэнээсээ хойш гадуур хоолонд орж чадахаа болиод удаж байна. Энэ явдал гараа угаадаггүй эмч, тогооч гэж нэгээхэн ч бүү байгаасай гэж бодоход хүргээд байсан юм. Харин өнөөдөр буюу 05 сарын 05-ны өдрийг Дэлхийн "Эмнэлгийн ажилчдын гар угаах өдөр" болгон ДЭМБ-аас зарласан юм байна. Үүний хүрээнд “Цэвэр гар амь насыг аварна” үйл ажиллагааг 2018 оны 05 сарын 01-10 өдрийн хооронд зохион байгуулан ажиллаж байна.

Уг арга хэмжээний хүрээнд ЭХЭМҮТөвийн хэмжээнд ХСХА-с эмч, ажилчдын дунд “Гарын ариун цэврийг сахих сайжруулах“ талаар сургалтын арга хэмжээг зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 272 эмч, сувилагч, резидент, олгох, дээшлүүлэх сургалтанд суралцаж буй эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлэгч, эмнэлгийн бусад ажилтан нар хамрагджээ. Сургалтаар:

  • ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр “ЭХЭМҮТ-ийн танилцуулга, ХСХ-н чиглэлээр тулгамдаж буй асуудлууд”
  • АХТ-ийн эрхлэгч Б.Отгончимэг- ЭХЭМҮТ-ийн Халдварын сэргийлэлт, хяналтын албаны үйл ажиллагаа, эмч, ажилчдын гарын ариун цэвэр сахилтын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”
  • Тархвар судлаач эмч М.Уранчимэг- “Гарын эрүүл ахуй” сэдвүүдээр сургалтыг хийлээ.

Мөн ЭМЯ-с холбогдох мэргэжилтэн тус аяны хүрээнд “эмч ажилчдын гарын ариун цэвэр сахилтанд” хийсэн үнэлгээ өгсөн байна.

Цэвэр гартай эмч, тогооч бохироосоо олон байгаасай гэж хүсэж найдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)