Гандан орчмыг цэвэрлэхэд иргэдийг оролцуулна

Гандантэгчэнлин хийд бол эртний түүх соёлын өв болсон газар. Нөгөөтэйгүүр, гадаадын жуулчдын зорин очиж сонирхдог эртний архитектурын дурсгал юм. Гэвч иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж хийдийн эргэн тойрон, хашаа, мод, шат бүгд хадгаар хучигдаж, шавар арслангууд шар тос түрхсэнээс халтартан, булан тохойд нь элдэв зүйл сараачсанаас соёлын энэхүү өв гундаж буй.

Үүнтэй холбоотойгоор МХЕГ-ынхан Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран иргэдийг түр ажлын байраар хангаж, хийдийн шавар арслан, соёлын өвийг цэвэрлүүлэхээр болж, Шашны сургуулийн хурлын танхимд “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад шашны байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулж хэлэлцүүлэг өрнүүлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)