Гандангийн гэр хорооллыг дулааны шугамд холбоно

Засгийн газар Баянгол дүүргийн XVI хороо, Гандантэгчэнлин хийд орчмыг шашин, түүх, соёлын аялал жуулчлалын бүс болгохоор зорьж, дахин төлөвлөлтөд хамруулаад буй. Тухайн бүсэд 780 модон жорлон байгаагаас 13 нь л стандартын шаардлага хангасан, хөрс нь 88 хувийн бохирдолтойг судлаачид тогтоосон учир зөвхөн орчны бохирдол бууруулах, дэд бүтцийг сайжруулахад улсаас гурван тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хүрээнд Гандангийн дэнжийн гэр хорооллыг 2020 онд багтаан бохир, цэвэр ус, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох төлөвлөгөөтэйг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал онцлов. Тэрбээр “Туул хэсгийн зарим, Орхоны III, IV, V, VII, X гудамжны айлуудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажил үргэлжилж байна. Үлдсэн хэсгийн дэд бүтцийг энэ онд багтаан, нийслэлийн хөрөнгөөр шийднэ” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)