Гал түймрийн тоо 18,3 хувиар өсчээ

DSC_1928-6pxtt8i3evuw3jt9riadhg898akfr7iv98821ohkgu8.jpg

Он гарсаар улсын хэмжээнд эхний 6 сард 2561 удаагийн ахуйн гал түймэр гарч, 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 37 хүн нас барж, 16 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 985 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 626 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 18.3 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 1.1 дахин буурсан байна.


Нийслэл хотод нийт 1755 удаагийн гал түймэр гарч, 2.8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 806 удаагийн гал түймэр гарч, 3.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)