Гал түймрийн тоо өнгөрсөн оныхоос 19 хувиар өсчээ

n4-6pxu75ajw28fp4puf8r9vvuu5ww3s66yzewmybn1hs0.jpg

Он гарсаар эхний 9 сард улсын хэмжээнд 3274 удаагийн ахуйн гал түймэр гарч, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Гал түймрийн улмаас 46 хүн нас барж, 42 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 1302 гэр, орон сууц шатжээ.

  Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 913 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 49.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 19 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 44 хувиар буурсан байна.

Харин нийслэл хотод нийт 2192 удаагийн гал түймэр гарч, 3.3тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1082 удаагийн гал түймэр гарч, 4.6 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

This image has an empty alt attribute; its file name is 12.jpg


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)