Суудлын автомашин галт тэрэгний урдуур орж хоёр иргэн АМИА АЛДЛАА

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд "Галт тэрэг машин мөргөлдсөн байна" гэсэн дуудлага 21:36 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж шалгахад Рашаант хэсэг дэх төмөр замын есдүгээр зуутын гармаар суудлын 263 дугаар галт тэрэг явах үед мөнгөлөг өнгийн автомашинтай мөргөлджээ. Суудлын авто машинд зорчиж явсан хоёр иргэн газар дээрээ нас баржээ.

Иймд жолооч та төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсөг өөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг тул хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)