Галт тэрэгний цагийн хуваарийг шинэчилжээ

Орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарийг шинэчилсэн талаараа Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ. Шинэчилсэн хуваарийг өчигдөр 17.00 цагаас мөрдөж эхлэв. Шинэчлэлийн хүрээнд Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар-Орхон чиглэлийн зорчигчийн галт тэрэг, Улаанбаатар-Дархан-Уулын рэйлбусыг түр зогсоожээ. Мөн урьд нь тусдаа галт тэрэг аялуулдаг байсан Замын-Үүд, Сайншанд, Бор-Өндөрийн чиглэлийг нэгтгэсэн байна. Зарим урт чиглэлийн дэлгэрэнгүй хуваарийг жагсаалаа.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)