Галт зэвсгийн хуулийг дахин чангатгалаа

   АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгийн хуулиа хоёр дахь удаагаа чангатгах болсноо мэдэгдсэн. Энэ талаар Мягмар гаригт болсон хэвлэлийн бага хурлаар Обама галт зэвсэгт хяналт тавих нь ямар их ач холбогдолтойг онцлоод, дэлхийн өнцөг булан бүрд олон нийтийг буудан хөнөөх, суманд өртөн амь насаа алдах  явдал зогсолтгүй гарах болсонд харамсан, эмгэнэл илэрхийлж буйгаа нулимс дуслуулан мэдэгдлээ. 

    Галт зэвсгийн хяналтаар зэвсэг наймаалагчдад албан ёсны зөвшөөрөл олгох ба ил тодоор болон хууль бусаар зэвсэг худалддаг этгээдүүд түүнчлэн галт зэвсэг худалдан авч буй хүнийг шалгаж хяналтанд авах гэнэ. Хуулийг чангатгаснаар 2016 онд гарч болзошгүй зэвсэгт халдлагуудаас сэргийлж чадна гэж үзэж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)