Галбадрахын Отгонцэцэг олимпийн хүрэл медаль хүртлээ

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын нэрийн өмнөөс оролцож буй Г.Отгонцэцэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы А.Кондод цэвэр ялагдсан юм. Дагах тойрогт Унгарын Ч.Эватай гар зөрүүлж, тэвэрч шидээд далаар нь тавьлаа. Ийнхүү Отгонцэцэг хүрэл медалийн төлөө Кубын Алберэсийг цэвэр ялж, олимпийн наадмын хүрэл медаль хүртлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (33)