Гаитигийн түүхэн дэх хамгийн том газар хөдлөлт

 

Анхны тусламжийн албаныхнаас мэдээлэл авахад хэлэхдээ энэ бол аймшигт гамшиг сүйрэл хэмээн товчхон хариулжээ.

 Газар хөдлөлтөөс болж холбоо тасарсан энэ газрын зарим хэсэгт газар хөдлөлтийн зураг авах дамжуулахад тун хүндрэлтэй байжээ. Түүнчлэн, ихэнх байшингийн тог тасарсан байсан байна.

     Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээлэхэд тэдний олон эд зүйлс эвдэрч хэмхэрснээс гадна, тэдний байранд газар хөдлөлтийн үеэр 2 ажилчин гарч чадалгүй хоцорсон байна. Бусад зөндөө олон байшин эвдэрч хэмхэрэн нурах шатандаа орсон байна.
      Америкийн Геологийн Төвөөс мэдээлэхэд, энэхүү газар хөдлөлт нь 7.0-н магнитудтэй, 15км-н урттай байсан гэсэн байна. Гаитийн түүхэн дэх хамгийн том газар хөдлөлт болох энэхүү гамшиг нь анх 1984 онд 6.7 тэмблорийн магнитудтэй байсан гэж Америкийн Судлаач Далэ Грант мэдээлсэн байна. Цаг агаарын хүрээлэнгээс мэдээлэхэд, уг гамшгийг болох үед цаг агаар тогтуун, тэнгэр цэлмэг, нартай, 25 С – 30 С –н дулаан байсан байна.

     Принц дүүрэгт орших Эмнэлэг, дипломатын байр, Гаитийн нэр нөлөө бүхий хүмүүс амьдрах энэ дүүрэгт болсон гамшгийг зурагчин авсан байна.

    Гаитид суугаа Америкийн нэгдсэн улсын элчин сайд Рэймонд Жосэп уг гамшгийг яг болж өнгөрснийх нь дараа  Вашингтон дахь  оффисоос мэдээлэхдээ, Гаитид суугаа түүний ажилчдын хэлснээр Үндэсний ордны хажууд талын байшингууд баруун, зүүн тийш ганхан хөдөлж байна гэж хэлээд холбоо тасарсан байна.

     Уг газар хөдлөлтийн үер Гаититай хил залгаа улс болох Бүгд Найрамдах Доминикан Улсын Гаититай залгаа хилтэй ойрхон Санта Доминго хотын иргэдэд  доргилт удаан хугацаанд мэдрэгдсэнээр, тэд хотоо орхин ниссэн байна.
      Гаитид уг гамшгаас болон сүйрсэн барилга байшингийн тоо тодорхойгүй байна. Америкийн хөдөө аж ахуйн хэлтсээс тусламжийн шугамаар очсон албаны ажилчид энэхүү гамшгийг харснаар нүдэндээ итгэхгүй байснаар тогтохгүй, тэнгэр л гэхэд саарал шороо бужигнасан байсан гэнэ.
       Уг улсын түүхэнд хэзээ ч ийм том гамшиг болж байгаагүй ч Америкийн үндэсний цаг уурын газраас мэдээлэхдээ дахин ямар нэгэн Цунами шиг гамшгаас сэргийлэхийн тулд Гаити-д тусгай анхаарал хандуулна хэмээн мэдээлсэн байна.

 

 

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)