Газрын нээлттэй дуудлага худалдаа цахим хэлбэрээр явагдана

Нийслэлийн Засаг даргын  “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа  цахим хэлбэрээр явагдахаар болжээ. Дуудлага худалдаа энэ сарын 13-ны өдрийн 10.00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдах юм.

Үүнд оролцох хүсэлтэй хувь хүн, байгууллагууд  энэ сарын 10-ны  09.00 цагаас 13-ны 09.00 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсанд бүртгүүлэх юм.

   Дуудлага_худалдаанд_оролцоход_бүрдүүлэх_материал:

  1. 1. Хүсэлт маягтаар гаргана.
  2. 2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  3. 3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  4. 4.  Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
  5. 5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт;

Харин үнийн саналыг энэ сарын 13-ны өдрийн 10.00 цагаас 16.00 хүртэл авах юм. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 16 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулна. 17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэх аж.

Э.Булган

Дараах 25 байршлын газрыг худалдана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)