Газраа орон сууцаар сольсон 79 өрхөд түлхүүрийг нь гардуулан өглөө

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор газраа орон сууцаар солихоор чөлөөлсөн Баянзүрх дүүргийн иргэдэд түлхүүрийг нь гардуулан өглөө. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн уг ажлын хүрээнд өнгөрсөн хагас жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 9, 10 дугаар хороонд нийтдээ 6.4 га газарт 125 нэгж талбар буюу хашааны 440 гаруй иргэд эзэмшил газраа орон сууцаар сольж, шинэ орон сууцанд орсон байна. Энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан "Түрээслээд өмчлөх санаачилгыг гаргаж хэрэгжүүлсэн. Иргэд газраа чөлөөлчхөөд хүлээх шаардлагагүйгээр байранд орж байна. Бүх боломж нь бүрдсэн газар 10 мянган өрхийг байраар хангах ажлыг төлөвлөж байна. 

Иргэд өөрийн сайн дураар энэ төсөлд санаачилга гарган хамрагдаж байна. Энэ байдлаараа гэр хорооллыг барилгажуулах ажил өрнөсөөр байх болно. Бид зах зээл дээр байгаа орон сууцыг худалдан авч, дараа нь иргэддээ тэнцвэртэйгээр түрээслэн өмчлөх боломж олгож байна. Энэ бол шинэ төсөл. Гэсэн хэдий ч хаа хаанаа эдийн засгийн хөшүүрэг болж байна. Ямар орон сууцыг худалдан авахад тодорхой шаардлагын дагуу ил тод байдлаар сонгож байна. Нэг өдрийн дотор нийт иргэдийг байранд оруулах боломжгүй. Аль болох өдөр хоног алдахгүйгээр иргэдээ орон сууцанд оруулахаар ажиллаж байна. Нийт 79 өрхийн 270 иргэн газраа байраар сольж, 160 яндан байхгүй болж байна. Баянзүрх дүүрэгт хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар байдаггүй. Энэ ажлуудыг шат дараатайгаар шийднэ" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)