Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 31-нд цахим хэлбэрээр зохион байгуулна

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг аравдугаар сарын 31-нд цахим хэлбэрээр зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны А/1076 дугаар захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдаа" 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана.

Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ аравдугаар сарын 28-ны өдрийн 08:30 цагаас эхлэн 31-ний өдрийн 08:30 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлнэ. Энэ удаагийн дуудлага худалдаагаар 25 байршлын газрыг худалдана.  

Дуудлага худалдааны үнийн саналыг аравдугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж, 15 цаг 00 минут 00 секунд хүртэл авна. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж, хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулна. 17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож, энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)