Газар хөдлөлтөөс амьд гарсан хөвгүүд шүтээнтэйгээ уулзав

Албани улсад болсон 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс амьд үлдсэн хоёр хөвгүүн өнгөрсөн баасан гарагт гашуудлаа мартах баярт үйл явдалтай учрав.

А.Лала (долоон нас), А.Сакони (10) нар нурж буй байшингийнхаа тагтнаас үсэрснээр амьд гарсан ч гэр бүлийн бусад гишүүнд аз тохиогоогүй аж. Хөвгүүдийг ойролцоох эмнэлэгт аваачсаны дараа тус улсын Ерөнхий сайд Э.Рама эргэж очсон бөгөөд энэ үеэр тэд мөрөөдлөөсөө хуваалцсан аж.

Улмаар Э.Рама тэднийг Италийн Ром хотод аваачиж, “Ювентус” багийн К.Роналду, Ж.Буффон нартай уулзуулсан байна. Хөвгүүд шүтээнүүдтэйгээ уулзаж, хамт зураг авхуулжээ.

Бэлтгэсэн: Э.Манлайбаатар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)