Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалт боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн багийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн  Өмнөговь аймагт ажиллаж, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах зургаа дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах байнгын ажиллагаатай зөвлөл, холбогдох мэргэжлийн анги, албадуудтай хамтран Өмнөговь аймгийн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байгаа юм


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)