Газар тариалангийн салбарт дроны систем нэвтрүүлэх нь

Хөдөө аж ахуйн их сургууль, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл болон БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих байгууллагын манай улс дахь салбар болох “Копиа-Монгол төв”-ийн хамтарсан “Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх нь” сэдэвт уулзалт өчигдөр боллоо.

Энэ үеэр дотоодын болон гадаадын мэргэжилтнүүд 10 орчим төсөлтэй танилцаж, түүний үр дүнд бий болсон бизнесийн санааг тус салбарт хөл тавих гэж буй залуу бизнес эрхлэгчдэд санал болгосон юм. Хөдөө аж ахуйн их сургууль болон БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих байгууллага хамтран тэдгээр төслөөс манай орны онцлог, орчин нөхцөлд тохирох санааг шалгаруулж, хамтран хэрэгжүүлэх юм байна. 

Тус сургуулийн захирал Т.Хэрүүга “Хөдөө аж ахуйн салбараас гаргасан инновацын 600 орчим бүтээгдэхүүн бий. Түүний 300 орчим бүтээгдэхүүнээр каталоги гаргаж, цаашид хэрхэн бизнес болгох талаар санал солилцлоо. Хурлаар хэлэлцэж буй төсөл, санааг мал аж ахуй, газар тариалангийн холбогдолтой гэсэн хоёр хэсэгт хувааж болно. Газар тариалангийн салбарт агаарын зайн ажиглалтын систем (дрон) нэвтрүүлэх санал дэвшүүлсэн. Мөн манай улсад 20 орчим хүлэмжийн аж ахуй бий. Өөрөөр хэлбэл, энэ тооны хамгаалагдсан хөрсөнд жимс, жимсгэнэ тариалж байна. Үүнийг цаашид өргөжүүлэх, ухаалаг аргаар хөгжүүлэх шаардлагатай” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)