Газар тариалангийн гол бүс нутгийг холбосон хатуу хучилттай автозам тавигдана

Дархан-Алтанбулагийн автозамаас Сэлэнгэ аймгийн Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн 118,85 километр хатуу хучилттай автозамын төслийн зам барилгын ажлын нээлтийн ёслолын ажиллагаа Зүүнбүрэн суманд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар оролцлоо. 

Сэлэнгэ аймагт сүүлийн жилүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэмэгдэж, сумдыг холбосон хатуу хучилттай автозамууд болон төмөр бетон гүүрүүд ашиглалтад орж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга онцлоод, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн 118,85 километр хатуу хучилттай автозам нь газар тариалангийн гол бүс нутгийг холбож байгаагаараа ач холбогдолтой гэлээ. Улсын хэмжээний нийт үр тариа, төмс, хүнсний ногооны 30 хувь нь энэ замаар тээвэрлэгдэж, хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн гарт очих юм. Автозамын төслийн гүйцэтгэгчээр "Монгол ЛЗ зам гүүр" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)