Гадаад эрчүүдийн зан араншин

Гадаад эрчүүдийн зан араншин

Гадаад эртэй гэрлэх сонирхолтой хүүхнүүд сонголт хийхдээ амьдралын баталгааг илүү хардаг. Тиймээс орон, орны эрчүүд ямар зан чанартай байдгийг сонирхуулъя.

Англи эр
Англи эрийн наанаа үзүүлж буй хүйтэн, хөндий байдал, биеэ барьсан занг давахын тулд түүнийг гайхашруулах хэрэгтэй. Ер бусын асуулт тавьж, шог хошин яриа, эсвэл алиалж нарги. Тэрбээр асуусан асуултад чинь заавал хариулна. Англи эр сексийн талаар эхэлж, ам нээхгүй.

Хэрэв бүсгүй та санаачлага гаргахгүй бол ор хөнжилд орох нь юу л бол. Эмэгтэй хүн хүсэж байгаа тохиолдолд тэрбээр бэлэн байдаг. Англичууд тав тухыг эрхэмлэдэг тул наран шарлагын газар, эсвэл хүний нүднээс далдхан газар энгэр зөрүүлнэ гэж байхгүй.

Зөвхөн орондоо гэхдээ заавал шүршүүрт орсны дараа л секс хийдэг. Түүнийг насаараа хамт амьдрах тангараг өгнө гэж бүү найд. Таныг өөрийнхөө нэгэнт тогтсон хэвийн амьдралын түр зуурын зугаа гэдгийг сайн мэддэг. Худлаа ярихгүй, гэр бүлтэй бол түүнийгээ нуухгүй. Харин ч эхнэртээ  авч өгөх бэлэг сэлтийн  талаар танаас зөвлөгөө хүсэж магад. Түүнээс салахдаа хүзүүнээс нь зүүгдэж, утас, хаягийг нь ч авах гэж гуйх хэрэггүй.

Америк эр
Америкчууд өөртөө  сэтгэл хангалуун байдаг. Түүнийгээ бусдад үзүүлж гайхуулдаг эмэгтэйчүүдэд дуртай. Гэвч түрүүлж танилцахгүй. Эхэндээ бүсгүй таны далдхан сээтэгнэлийг анзаарахгүй өнгөрөх байх. Хэрэв та зөөгчөөр дамжуулж, түүнийг ширээндээ урих зүрх гарган, коктейлиэр дайлбал баярлаж талархана. Америк эр секс хийхдээ сэтгэлийн хөдөлгөөн багатай.

Хайр сэтгэлээ илэрхийлэх, дурлалын оршил түүнээс хүлээх ч нэмэргүй. Тэрбээр мөнгөнд тооцоотой ханддаг. Романтик  оройн зоог барихад хүртэл тэр зөөгчөөс тооцоог тэнцүү хуваахыг хүсдэг. Гэхдээ харамч бас биш.  Тэрбээр ийм байдлаар  таны бие даасан байдалд хүндэтгэл үзүүлж байгаа юм.

Түүгээр даалгаж, амрах төлөвлөгөө зохиосны хэрэггүй. Америк эр сэтгэл хөдөлж, догдолсон ч төлөвлөж байснаасаа илүү мөнгө зарна гэж үгүй. Салах үед тэрбээр таны хувийн амьдралд жаргал хүсээд, тэр даруй мартахыг хичээнэ.
 

Турк эр
Та түүнтэй танилцахын тулд юу ч хийх хэрэггүй. Тэрбээр өөрөө танилцах алхмыг хийнэ. Оронд орсон хойно турк эр гэнэтийн гэмээр этгээд үйлдэл хийхгүй. Таныг үнэн сэтгэлээсээ бахархана. Турк эрчүүд Монгол эрчүүдтэй төстэй. Өглөө болтол зугаацаж, архи дарс сөгнөн, тансаг амттанаар ширээ дүүртэл чимнэ.

Харин эцэст нь та түүний өмнөөс төлөлцөх хэрэгтэй болно. Турк эрчүүд эмэгтэй хүнээр тэтгүүлэх дуртай. Тэд өөрсдийн гаднах төрхөдөө анхаарал их тавьдаг. Тэрбээр салах үедээ танаас утас, хаягийг чинь заавал 

Итали эр
Хэрэв бүсгүй та Итали эртэй танилцахыг хүсвэл нүд рүү нь эгцэлж сайн хар. Хэдэн минутын дараа нэг нэгнээ ширтэсний дараа тэрбээр танилцах шалтаг олно. Түүнд санаачлага гаргах эрхийг өг. Италичууд өмгөөлөл хамгаалал эрсэн, сээтэгнүүр хүүхнүүдэд дуртай. Тэрбээр орондоо идэвхтэй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй амраг тул танд таашаал өгөх гэж мэрийнэ.

Түүнтэй секс хийхдээ хүсэж байна гэдэг үгийг зоригтой хэлж болно. Таны ямар ч санаачлагыг дуртай хүлээж авна. Түүнтэй хамт чөлөөт цагаа өнгөрөөнө гэж бүү найд. Зөвхөн өөрийн зохиосон төлөвлөгөөний дагуу амрахыг  танд санал болгоно.

Түүнтэй салах ёс хийхэд дурлалын шөнө шигээ сэтгэлийн хөдөлгөөнтэйгээр халуун янаг үнсэж, утасыг чинь авч үлдэнэ. Хэдэн сарын дараа гэнэт ямар ч шалтгаангүйгээр утасдаж мэднэ.

Герман эр
Герман эр эмэгтэйчүүдийн алиа хошин занг юунаас ч илүү үнэлнэ. Түүнтэй танилцах таны нэг алхам бол инээмсэглэл. Тэрбээр хэт сээтэгнүүр хүүхнээс эмээдэг. Энгийн хамтдаа ярьж суугаад, шар айраг уух эмэгтэй илүү таалагддаг.

Түүнээс та таашаал авч чадна. Согтсон үедээ амьдралдаа гомдоллож, танаас тайтгарал хүсэхгүй. Герман эр өөрийгөө бие даасан хүн гэж үздэг. Энэ байдлаа ч танд харуулж чадна. Тэрбээр учиргүй халамж анхаарал тавиад байдаггүй. Учир нь  “Амиа бодоорой” гэдэг зарчмаар амьдардаг. Тэрбээр таныг явахад үдэж өгөхгүй, утасны чинь дугаарыг  асуухгүй.

Франц эр
Франц эрийг өөртөө татахын тулд магтаарай. “Та надад их таалагдлаа. Би таныг харсаар бүр төөрчихлөө” гэх мэт. Тэр таныг хотоор зугаалахаар урьж, өөрөө хөтөч, тайлбарлагчийн үүрэг гүйцэтгэнэ. Секс хийхийн өмнө удаан оршил хийнэ.

Хэрэв та чихээрээ дурладаг эмэгтэйчүүдийн нэг бол түүнтэй янаглахад мөрөөдөл чинь биелнэ гэсэн үг. Тэрбээр шөнийн турш хайр дурлалын тухай ярьсаар байх болно. Түүнтэй өнгөрөөсөн шөн ер бусын онцгой сэтгэгдэл төрүүлж чадах тул үүрд дурсаж явах дурсамжийг үлдээж чадна. Гэвч өрөвдөж, энэрэх сэтгэлийг мэдрэхгүй, таны асуудлууд түүнд огт хамаагүй.

Тиймээс аз жаргалгүйгээ түүнд ярих хэрэггүй. Хэрэв танд таалагдаагүй бол түүнээс хөндийрч болно. Өөрийнхөө асуудлыг та өөрөө шийд. Тэрбээр танаас “Амьдрал ямар байна даа” гэж асуувал “Бодож байгаагаас чинь  хамаагүй дээр шүү” гэж хариулаарай. Тэрбээр тантай франц хэлээр ярихыг эрхэмлэнэ. Салах үед тантай хамт байсан мөчүүдээ магтаж ярина. Харин утасны дугаарыг чинь асуухгүй.      
 




Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)